Технологи

  • смарт технологид суурилсан эцэг эхчүүдэд маань амар хялбар, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээлттэй байлгаж чаддаг шинэлэг үйлчилгээ

    Хэрэглэгчдиддээ бид хамгийн шинэлэг, шалгарсан, дээд зэрэглэлийн үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд бид эцэг эхчүүддээ нээлттэй камерын үйлчилгээг санал болгодог. Ингэснээр эцэг эхчүүд дэлхийн аль ч өнцөг булангаас хүүхдийн хооллолт, сургалтын хөтөлбөрийг онлайн камераар харах, багш нартай смарт технологи ашиглан шууд холбогдох, зурвас үлдээх, санал сэтгэгдлээ солилцох, гэрийн даалгаврыг утсан дээр шууд хүлээн авах, хүүхдийн сургалтын талаарх мэдээллүүд авах, цэцэрлэгийн хоолны цэсийг харах, эмчээс мэдээлэл авах, үзлэгт хамруулалтын тайланг хүлээж авах, хүүхэд эцэг эхчүүдийн зөвлөмжүүдийг авах зэрэг смарт технологид суурилсан, эцэг эхчүүдэд маань амар хялбар, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээлттэй байлгаж чаддаг шинэлэг үйлчилгээ юм.

  • Хүүхдийн сонсгол хөгжсөнөөр хэл ярианы чадвар дээшилж, хэл ярианы чадвар дээшилснээр хүүхдийн уураг тархи маш хурдан хөгждөг, сэтгэдэг давуу талтай.

    Хүүхэд хөгжлийн хамгийн анхны суурь мэдлэг нь сонсголоор дамжин хүүхдэд хүрдэг. Тэр ч үүднээс манай цэцэрлэг нь дуу авиан өндөр дамжуулалттай шинэлэг технологи болох Pro-Sound system нэвтрүүлсэн.
    Хүүхдийн Сонсголын чадварыг дээшлүүлэх, Гоо зүйн мэдрэмж суулгах үндсэн зорилготой. Хүүхдийн сонсгол хөгжсөнөөр хэл ярианы чадвар дээшилж, хэл ярианы чадвар дээшилснээр хүүхдийн уураг тархи маш хурдан хөгждөг, сэтгэдэг давуу талтай. Энэ үйлчилгээг хүүхдийн сургалтанд хэрэгжүүлэхдээ унтлагын цагаар болон чөлөөт цагуудаар Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын Сонгодог аяз сонсгох, Шилдэг яруу найраг, хүүхдийн шүлгийн түүвэр сонсгох, дуу хөгжмийн хичээлд түлхүү ашиглах, маш олон төрлийн дуу шүлэг сурах, мөн нээлттэй микрофоноор дамжуулан хүүхдүүд илтгэл тавих, өөрийгөө илэрхийлэх зэрэг арга хэлбэрээр нэвтрүүлэн ажиллаж байна.