Сургалтын хөтөлбөр

    • ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД
      Биеийн хөдөлгөөн сайжирч, хөдөлгөөнөө зохицуулах чадвар буюу эрүүл амьдрах дадал хэвшилтэй болно.
    • БАЙГАЛЬ НИЙГМИЙН ОРЧИН
      Тэд байгальтай зөв харилцаж өссөнөөр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальтай зохицон амьдрах, хүнлэг сэтгэлгээг сурдаг.
    • ЗАН ЧАНАР ХАРИЛЦАА
      Хүүхэд өөрийгөө мэдэрч, бусдад өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, өөртөө итгэлтэй, бусадтай харилцах чадварт суралцах, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй, шинийг эрэлхийлэгч, тулгарсан асуудлыг бие даан шийдвэрлэхэд суралцана.
    • ХЭЛ ЯРИА, ҮЛГЭР ЗОХИОЛ
      Авиа үг өгүүлбэрийг зөв сонсох, ойлгох, хэлэх, шинэ үг сурах, үгийг хувилгаж өгүүлбэрт холбож хэрэглэх нь хүүхэд хэл яриаг эзэмших суурь нь болдог.
    • МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ
      Хүүхэд танин мэдэх эрмэлзлэл, сонирхолтой болох тооны ухагдахууныг амьдралд хэрэглэх, бүтээлчээр сэтгэх, аливааг цэгцтэй олон талаас нь бодож сурахад математик чухал үүрэг гүйцэтгэдэг.
    • ХӨГЖИМ, ДҮРСЛЭХ УРЛАГ
      Урлагийн бүтээлтэй танилцах явцад хүүхэд зохиомж, утга агуулга, өнгө зохицол нь бүрдсэн урлагийн бүтээлийг таашааж, гоо сайхныг мэдэрч ойлгох ба хүүхэд өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлээрээ бахархах, өөртөө итгэх итгэлийг олж авдаг.
    • МОНГОЛЫН ТҮҮХ БА ДЭЛХИЙН ТҮҮХ
      Дэлхийн түүх, улс орнуудын зан заншил, онцлог давуу талуудыг судлан мэдсэнээр олон талын мэдлэгийг нэгэн зэрэг олж авах, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, манлайлагч байх зан чанаруудыг хүүхдэд суулгаж өгдөг онцлогтой.
    • ШАТАР
      Шатар тоглох нь хүүхдийн харааны ой санамж, анхаарал, орон зайн сэтгэх чадварыг сайжруулдаг.
    • БАЛЕТ
      Сонгодог урлагаар хичээллэх ач холбогдол нь хүүхэд бие даах чадвартай, тэвчээртэй, зөв төлөвшилтэй болох, нэгэн зэрэг олон зүйлийг тунгаан бодох, хариу үйлдэл хийх, биеэ эмх цэгцтэй зөв авч явах зэрэг чадваруудыг суулгадаг.
    • English
      Хүүхэд сурагчдын маань хоёрдогч хэл болсон Англи хэлний сургалтанд бид Америкийн нэгдсэн улсын Боловсролын хөтөлбөр болох FASTRACKIDS Early MBA хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
    • МАНЛАЙЛЛЫН ЦОГЦ ЧАДАМЖИЙН СУРГАЛТ
      Бид МАНЛАЙЛЛЫН зан чанаруудыг хүүхдүүддээ зааж сургадаг.
    • АМЬДРАХ УХААНЫ ХИЧЭЭЛ
      Хоол бэлтгэлд туслах, хөнгөн цэвэрлэгээ, угаалга, хувцас тордолгоо, зураг наамал оёдол, өөрт хэрэгцээтэй зүйлсийн засвар ажилтай танилцах, эрүүл мэндийн хөнгөн тусламж үзүүлэх, асаргаа хийх
    • АЯЛЛЫН ХИЧЭЭЛ
      Хүүхдийн сургалтын бас нэгэн сонгомол хэлбэр нь хүүхэд хүрээлэн буй орчинтой бодитоор танилцах байдаг. Энэ ч үүднээс бид 4 болон 5 настай сурагчдадаа Эх дэлхий, хүрээлэн буй орчинтой танилцах аяллын хичээлийг санал болгодог.
    • TӨГӨЛДӨР ХУУР
      Хүүхэд бага наснаасаа эхлэн хөгжмийн сонгодог хэлбэр болох Төгөлдөр хуураар хичээллэж эхэлснээр гоо зүйн өндөр мэдрэмжтэй, урлагт сонирхолтой болж хүмүүждэг.