Захирлын мэндчилгээ

  • Director's Welcome

    Welcome to Mandukhai Preschool and FasTracKids Mongolia

    Дэлхий нийтээрээ маш хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хойч ирээдүйгээ хөгжүүлэх, тэднийгээ манлайлагч болгон бэлтгэх шаардлага бидэнд зүй ёсоор урган гарч байна. Аливаа амжилт сууриа зөв тавихаас эхэлдэгийн адил хүүхдийн ирээдүйн амжилт цэцэрлэгийн насанд олж авсан мэдлэг чадвар, боловсрол, дадал хэвшилтэй шууд холбоотой. Энэ ч үүднээс манай Мандухай цэцэрлэг нь Үндэсний уламжлалт ардын зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг, эрүүл энх,бүтээлч сэтгэлгээтэй, дэлхийд данстай, манлайлагч бүхий Монгол иргэдийг багаас нь бэлтгэх их аяныг өрнүүлэн Монгол улсынхаа ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаадаа бид туйлын баяртай байдаг.

    Зайсангийн эрүүл цэвэр агаарт цэцэрлэгийн зориулалт бүхий тансаг зэрэглэлийн байранд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын системийг нэвтрүүлж, тэргүүлэх зэргийн чадварлаг мэргэжлийн багш нар болон боловсон хүчин , хамт олныг нэгтгэн, органик хоол хүнс, эко орчинд хүүхдүүдийнхээ хөгжин дэвжих, сэтгэн бодох, эрүүл чийрэг өсөн торних таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Бидний эрхэм зорилго нь эцэг эхчүүд болон сурагчдадаа бага насны хүүхдийн сургалтын чанар, тэргүүлэх зэргийн үйлчилгээг сэтгэл ханамжийн хамт хүртээхэд оршдог.

     

  • Бид жил бүр 90 гаруй бяцхан үрсийг хайр энхрийлэл, инээд хөөр дүүрэн их эрдмийн өргөөндөө хүлээн авч, сурган хүмүүжүүлдэг. Жил жилийн төгсөгч хүүхдүүд маань Монголынхоо тэргүүлэх зэргийн дунд сургуулиудын элсэлтийн шалгалтууддаа эхний 10 байранд тогтмол жагсаж, хүссэн сургуульдаа амжилттай элсэн орж, сурлагын чанар амжилтаараа байнга манлайлан суралцдаг сайхан уламжлал аль хэдийн тогтжээ.

     Манай үйлчилгээг сонгон, айл гэрийн хамгийн үнэт эрдэнэ болсон бяцхан үрсдээ үнэт хөрөнгө оруулалт хийн, бидэнд итгэл хүлээлгэж буй танд талархалаа илэрхийлье! Мөн анх үүсэн байгуулагдсан цагаас хойш бидэнтэй үргэлж хамт байж, бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, бидэнд итгэл хүлээлгэн, зөвлөн тусалсаар ирсэн хүндэт эцэг эхчүүд болон бидэнтэй байнга хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье!

    Гүйцэтгэх Захирал Ц.Мандхай