Дэргэдэх хөдөө аж ахуй

  • Өөрсдийн цэцэрлэгийн дэргэдэх мал аж ахуйн фирмОрганик, байгалийн гаралтай

    Мандухай цэцэрлэг 2011 онд Монгол Уламжлалтай Өрнийн Соёлтой, эрүүл чийрэг жинхэнэ Монгол иргэдийг бэлтгэн гаргах Эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа эхэлснээс
    хойш 5 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй Эрүүл Монгол Хүүхэд хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос өөрсдийн цэцэрлэгийн дэргэдэх Мал аж ахуйн фирмийг Цонжин Болдог-т байгуулсан. Ингэснээрээ хүүхдүүд маань дандаа органик хүнс хэрэглэж, ямар нэгэн удаан хадгалалтын химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс 100% татгалзаж чадсан. Энэ бол бидний 2014-2015 онд авч хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн маань нэг байлаа.

  • 100% органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг Монголын анхдагч цэцэрлэг

    Мөн Завханаас цэвэр Монгол чацаргана, аньс, нэрс зэрэг жимс жимсгэнийг хүүхдүүддээ хэрэглүүлж байна. Бидний дараагийн төлөвлөгөөнд Монгол хөрсөнд өөрсдийн гараар тарьж ургуулсан цэвэр органик жимс жимсгэнэ, хүнсний ногоог бэлтгэх явдал юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид 300 гаруй чацаргана, аньсны бут сөөгийг тарьж ургуулж эхэлсэн. Дараа жил шинэхэн ургацаа хураахаар бэлтгэж байна. Бидний хэтийн төлөвлөгөөнд өөрсдийн гарын үхэр, хонины мах бэлтгэж, хүнсэндээ хэрэглэх томоохон зорилт байгаа.

  • Энэ бүх ажлын маань эцсийн үр дүн та бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдэд маань үр ашгаа өгч байх нь хамгийн чухал юм. Сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн Хүүхдийн Өсөлт Хөгжилтийн судалгаагаар хүүхдүүд маань бие бялдар чангарч, дархлаа сайжирч байгаа нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр хүүхдүүд маань Эрүүл зөв хооллож эхэлснээр Сэтгэн бодох чадвар, сурлагын амжилтанд нь нөлөөлж байгаад бид туйлын баяртай байна. Хүүхдүүд та бүхэн минь эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайн, сурсан мэдсэнээрээ бусдаас тэргүүлж байвал Мандухай цэцэрлэгийн маань эрхэм зорилго биелж байгаагийн илрэл юм.

    • Дотоодын
    • Генетикийн өөрчлөлтгүй
    • Ямар нэгэн химийн бодисгүй
    • Байгалийн гаралтай
    • Органик